Ч.Амарболд арван сая төгрөгний эзэн боллоо


Жил бүрийн улсын баяр наадмын дараа буюу 7-р сарын 14-ны өдөр болдог харваачдын баяр өчигдөр “Цагаан шонхор” аялал жуулчлалын бааз дээр амжилттай сайхан болж өнгөрлөө. “Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайвны санаачлагаар таван жилийн өмнөөс харваачдын баяраар зохиогдох болсон бөмбөг намнах буюу зэвт харвааны тэмцээн 107 харваачдын бүрэлдэхүүнтэйгээр болсон юм. Үүнээс 75 нь эрэгтэй харваач байсан билээ. Харваач тус бүр арван сум тавьснаас Хэнтий аймгийн уугуул спортын мастер Р.Амарболд 9-н сумаар түрүүлж 10 сая төгрөгний эзэн боллоо. Хоёрдугаар байрын төлөө энэ жилийн үндэсний сурын эмэгтэй харваанд түрүүлж улсын Хошой мэргэн цол хүртсэн Х.Оюунчимэг, спортын мастер Б.Хатансайхан нар 8-н оноогоор тэнцэж товх харвасан. Товхонд улсын Хошой мэргэн Х.Оюунчимэг урамтай сайхан харваж, хоёрдугаар байрны эзэн болсон бөгөөд хоёр сая төгрөгөөр шагнуулсан юм. Гуравдугаар байранд орсон спортын мастер Б.Хатансайхан сая таван зуун мянгаар, дөрөвт орсон спортын мастер Б.Сугир сая төгрөгөөр, тавдугаар байранд орсон урианхай сурын улсын мэргэн Ж.Мягмар таван зуун мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. Мөн оносон сум бүрийг нэгийг нь л хорин мянгаар үнэлсэн бөгөөд олон харваачид онооныхоо шагналыг хүртсэн. Монголын үндэсний сурын спорт холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван, дэд тэргүүн Б.Батням, “Бурхан халдун” группын ерөнхийлөгч Н.Мөнхдаш нар уламжлал ёсоор ивээн тэтгэж, шагналыг гардуулсан юм. Тэмцээний дараагаар сурын холбооны ерөнхийлөгч дэд тэргүүнтэйгээ бооцоотой харваж, Ч.Энхтайван бөмбөгийг онож бооцоогоо авсан. Бооцооны мөнгө болох 120.000 төгрөгийг хүүхдийн харваанд түрүүлсэн хоёр харваачид хувааж өгөөрэй хэмээн МҮСХ-ны нарийн бичгийн дарга Ж.Нямдаваад гардуулсан юм. Аатай сайхан харваж, арван сая төгрөгний эзэн болсон спортын мастер Ч.Амарболдтой баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Спортын мастер Ч.Амарболд: Уухайн дуунаасаа урам зориг, хүч тэнхээгээ авдаг.
-Өнөөдрийн наадамд өнгөтэй сайхан наадаж түрүүллээ. Таны сэтгэгдлийг сонсъё?
-Үнэхээр сайхан наадлаа. Энэ жилийн наадамд харваачдын оноо их өндөр байгаагаараа онцлогтой боллоо. Би анх удаа зэвт харваанд оролцоод түрүүлнэ гэдэг миний хувьд өндөр амжилт юм. Өмнө нь үзэгчээр суудаг байсан.
-Сурын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Хүүхэд байхдаа сурын секцэнд явж эхэлсэн. Одоо бараг 16 жил болж байна. сургуулиа төгсөөд хотод орж ирээд гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун багшаараа их зүйл заалгасан даа.
-Яагаад та энэ спортыг сонирхох болсон юм бэ? Таныг лам хүн гэж сонссон?
-Тиймээ. Миний удамд харваач хүн байхгүй л дээ. Би өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу харваж яваа юм. Харин анх сурын спортоор хичээллэх саналыг өвөө маань хэлж байсан. Миний өвөө насаараа улсад ажилласан хүн. Өвөө маань тэгээд “одоо цаг цөвүүн, их сонин байна, хүүгээ лам болгоно” гээд. Ямар ч байсан хүний өөдөөс хутга бариад явахааргүй хүн бол гэсэн учраас би лам болсон. Одоо Хэнтий аймгийн Ганданшадавдаржаалин буюу Буянт суман дахь Жамиран дацанг хариуцан ажиллуулдаг. Дээрээс нь өвөө “эр хүн гэдэг чинь эрийн гурван наадмаараа наадаж явах хэрэгтэй байдаг юм” гээд намайг сурын спорт руу оруулсан даа.
-Улсын баяр наадамд хэр их “зодоглодог” вэ? Та халх харваанаас бусад харвааг хэр сонирхдог вэ?
-Улсын баяр наадамд оролцноо. өнгөрсөн жил, өнөө жил гээд сайхан наадаж байна. Буриад болон урианхай харваагааг харвадаг. Ер нь бол аль нь ч гэлтгүй өөр өөрийн онцлогтой сайхан шүү дээ. Монгол түмэн нум сумныхаа ачаар л дэлхийн талыг эзэлж, өөрийн тусгаар тогтнолоо олсон түүхтэй. өнөөдөр бид ийнхүү баяр наадам хийж, харваж, цэц мэргээ үзэж байгаа маань өвөг дээдсийн минь л гавъяа шүү дээ. Сурын спорт бол хамгийн шударга спорт. Найраа гэж байхгүй. өрсөлдөгч нь өрсөлдөгчөө шүүдэг. Гэхдээ өрсөлдөгчөө алдаасай гэж хүсдэггүй юм. алдвал нь “чи тэрийгээ ингэлээ, үүн дээрээ алдлаа” гэж хэлж өгдөг. Дандаа сайхан яриаг ярьж, уухайн дуунаасаа урам зориг, хүч тэнхээгээ авдаг.
-Танд сур харвааны шавь бий юу?
-Байгаа. Хйидийнхээ лам нарыг харвуулдаг юм. Бараг монголдоо ганц гэж болохоор нь манай суманд сурын холбоо байдаг явдал юм. Сурын холбооны дарга Мөнхөө гэж хүн бий. Мөн манай сумын засаг дарга Батсуурь биднийг маш их дэмжиж өгдөг л дөө. Сумандаа сурын холбоог байгуулж арваад хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Миний хүү бас харвадаг. Хүү маань их сайн харваж байгаа болохоор хүүдээ итгэл хүлээлгэдэг шүү.
-Ярилцсанд баярлалаа. Сум тань хурдан, цэц тань мэргэн байг!
.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна