Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд: Макс группийнхэн 20 жилийн ойгоо ирэх сард Хүй долоон худагт хийнэ


-Максийнхан энэ жил өнгөтэй сайхан наадлаа?
-Тийм шүү. Манай “Макс” группийнхэн сайхан наадлаа. Макс гал уяанаас маань өнөөдөр /долоодугаар сарын 13-нд/ хязаалан насанд манай унаган азарганы төл Ариунсайханы хязаалан түрүүлж, Дундговь аймгийн Луус сумын Шинэбаатарын хязаалан таваар давхилаа. Мөн үндэсний бөхийн барилдаанд Монгол улсын заан Рагчаа маань төрийнхөө их баяр наадамд үзүүрлэж, өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Лхагвадорж хүү маань түрүүллээ. Лхагвадорж манай манай группийн нэр дээр энэ жилээс барилдаж байгаа юм. Ийнхүү өсвөр насанд Лхагвадорж маань түрүүлж, Рагчаа үзүүрлэн, нэг түрүү, нэг айрагтай сайхан наадлаа даа.
-Энэ жил Макс галаас хэдэн насанд хэчнээн адуу мордов?
-Нас насанд нэг хоёр, дээд талд нь дөрвөн адуу мордууллаа. Ганбаа бид хоёрын хувьд азарга наймаар, соёолон 13,14-өөр орсон.
-Танай галаас түрүүлж айрагдсан морьд хаанахын угшил гарвалтай вэ?
-Араб азарга. Оросоос орж ирсэн азарганы төлүүд байгаа юм. Улсын наадамд таваар орсон хээр нь даагандаа түрүүлж, түрүүлдэг зээрд нь даагандаа зургаалж байсан.
-Максийн 20 жилийн ой тохиож байгаа. Баярын хөтөлбөр хэдийнэ гарчихсан байгаа байх даа?
- Тийм ээ. Бид 1992 онд “Дөргөн” нэртэй ХЭАА-гаа анх байгуулж байлаа. Хоёр гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш хэдийнэ 20 жил өнгөрсөн байх ажээ. Ирэх сарын 3-нд “Төрсөн өдөр”-өө тэмдэглэнэ. Тус өдөр баярын хурал, урлагийн тоглолт, орой нь хүлээн авалттай. Харин наймдугаар сарын 11-нд Хүй долоон худагт наадна даа. Энд 128 бөх барилдаж, их нас, соёолонгийн уралдаан болно. Мөн Халх сурын харвааг зохион байгуулахаар төлөвлөчихсөн байна.
-Өдгөө “Макс” групп хэчнээн салбарт үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай групп арав гаруй салбарт үйл ажиллагаа явуулдагийн ихэнх нь үйлчилгээнийх байна. Мөн сүүлийн үед уул уурхай, газар тариалангийн салбарт хүч үзэж байгаа.
-Наадмын бай шагнал нь ямар байх болоо?
-Тухайн үедээ задална гэж бодож байгаа. Энэ удаад бид морьдын уралдаанд гэхэд эхний 21 морийг байлна. Тодруулбал 6-21-д орсон морь болгоныг сая төгрөгөөр байлж байгаа. Эхний байруудын хувьд аль болох олон хүнийг баярлуулахыг хүсч байна. Энэ мэт олон зүйлийг зэхсэн, тухайн үед нь харна биз дээ.
-Тод манлай ах дүүс морьдоо уралдуулах уу?
-Бид өөрсдийнхөө наадамд морьдоо уралдуулдаггүй. Мэдээж уяаны маань залуус морьдоо уралдуулах байхаа.
-Манай Макс хэчнээн бөхтэй билээ? Олныг өндөлзүүлсэн бөхийн барилдааныг та үзэгчдийн суудлаас үзэж амжсан уу?
-Манайд улсын цолтой гурван бөх бий. Говь-Алтай аймгийн Луус сумын харьяат Улсын начин Ду. Батбаяр байна. Мөн өнгөрсөн жилийн наадмаар Өвөрхангай нутгийнхаа нэрийг гаргасан нэг цолтон төрсөн нь манай Тарагт сумын уугуул Улсын начин Санжсүрэн байгаа юм. Мэдээж энд Рагчаа гарьд маань багтаж байгаа.
Манайхан соёолонгоо мордуулчихаад хэсэг азнасан л даа. Соёолон маань нэлээн дээгүүр давхиж байсан ч жоохон хойшилчихсон. Дараа нь бөх үзэж суутал шөвөгийн дөрөвт Рагчаа маань үлдчихдэг байгаа. Бид Хүй долоон худагаас цэнгэлдэх рүү шууд л гарсан. Үзүүр түрүүний барилдааны эхэлж байхад амжиж цэнгэлдэхэд ороход наадамчин олны уухайн түрлэг бахадмаар сонстож байсан шүү. Нэг хэсэг нь Рагчааг дэмжиж байхад нөгөө талд Увсынхан “Увс нуураа…” хэмээн дуулаад л. Сэтгэл догдлуулсан сайхан наадам болсон.
-Шинэхэн гарьддаа ямар бэлэг зэхээд байгаа вэ?
-Хэлэхэд эрт байна. Дараа харна биз дээ
- Өсвөрийн бөхчүүдийг дэмжин ажиллах болсон юмаа даа?
-Тийм ээ. Энэ жилээс эхлэн өсвөрийн бөхтэй болсон байгаа. Миний ээж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. Тиймдээ ч ээж аавынхаа нутгийнхантай бид их ойр байдаг. Энэ дагуу Нарийн тээлийн Засаг дарга, хүүгийн ээж нар манайд санал тавьж, авьяасыг нь дэмжиж өгөхийг хүссэн юм. Сайн барилддаг, дайчин шургуу хүү бий. Цаашид их юм дуулгана гэж найдаж байгаа. Манайд ирсэн анхны жилийнхээ наадамд ийнхүү амжилт гаргасанд баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна