Шинэ цолтнуудын хишиг наадамчдыг бужигнуулав


Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам жилийн турш ярих сонинтой болж өндөрлөлөө. Сонгуулийн сонин сайхан дундраагүй ярианы халуун сэдэв болсон өдрүүдийг түүчээлэн наадмын тухай хөөрөлдөж эхлэх нь тэр. Энэ удаагийн үндэсний бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосны дотор шинэ залуу бөхчүүд олон байсан нь наадмын эхний өдрөөс нь таавар эвдэхэд хүргээд байсан юм. Наадамчид наадмын түрүү, үзүүрт нэр нь байнга л дурдагддаг аварга Г.Өсөхбаяр, арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, гарьд И.Доржсамбуу нараас хэн нэг нь түрүүлж, өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, начин Ч.Баянмөнх нарт цолоо ахиулах боломжтой хэмээн тааварлацгааж байв. Мөн хурц арслан Б.Одгэрэл, Ш.Мөнгөнбаатар, улсын наадамд хоёр удаа дөрөв давсан А.Отгонбаатар, Ч.Эрдэнэчулуун, аймгийн арслан Д.Амарзаяа, Л.Шинэбаатар нарт найдвар тавьж байгаа нь илт байсан юм. Харин бөхийн хорхойтнуудын энэхүү таамаг төөрч бүр болоогүй Даян аварга Г.Өсөхбаяр, залуу аварга Ө.Мөнхбат нар дөрвийн даваанд өвдөг шороодож, сүүлийн дөч, тавин жил гараагүй тохиол болох нь тэр.
Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгс нь 1988 онд төрсөн, луу жилтэй. Батлан хамгаалах их сургуулийн "Алдар" спорт хороо, Олимпийн хороо, Дулааны "4-р цахилгаан станц" компаний бөх тэрээр ийнхүү Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны түрүү бөхөөр тодорсон юм. Монгол улсын дархан аварга Х.Баянмөнхийн шавь залуу арслан мөн “Увс нуур” дэвжээнд харьяалагддаг юм. Тэрээр хоёрын даваанд аймгийн хурц арслан О.Гантулгыг давсан түүнийг гурвын даваанд О.Балжинням аварга амлан авснаар дөрвийн даваанд хүч үзэх боллоо. Харин дөрвийн даваанд өнгөрсөн жилийн наадмын түрүү, залуу аварга С.Мөнхбаттай оноолтоор таарч, тавын даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяраар тав давж, улсын начин цолны болзлыг хангаад авлаа. Амжилтыг амтыг мэдэрсэн аймгийн арслан зургаагийн даваанд начин Э.Энхбатыг өвдөг шороодуулан, долоогийн даваанд Гарьд М.Баяржавхлан, наймын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын арслан Г.Мөнхбаярыг өвдөг шороодуулж гарьд цолны болзлыг хангав. Ийнхүү есийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээжэээ. Тэрээр улсын цолгүй бөх түрүүлсэн дөрөв дэх тохиолдлын эзэн болж байгаа гэнэ. Мөн их аварга Б.Бат-Эрдэнийн 25-ны жил дээрээ анх удаа улсын наадмын түрүү хүртэж байсан амжилтыг давтжээ. Бас луу жилтнүүдийн амжилтыг бататган гурав дахь жилээ Увсын бөхчүүдийн наадам боллоо.
Түүний үзүүр түрүүний барилдаан наадамчин олныг суудлаасаа өөрийн эрхгүй өндөлзүүлж орхисон юм. Цэнгэлдэхийн үзэгчдийн нэг хэсэг Рагчааг, нөгөө нь Бүрэнтөгсийг дэмжин уухайлж байлаа. Ялангуяа Увсын фенүүд гурав дахь жилээ “Увс нуур”-ыг дуулж нутгийн бөхөө дэмжих ажээ. Наадам тарахад шинэхэн цолтнуудад баяр хүргэх гэсэн наадамчид цэнгэлдэхийн төв хаалган дээр сэтгэл догдлон хүлээнэ. Наадмын ажиллагаа тарсанаас нэлээн хойхно гарч ирсэн Улсын гарьд Рагчаа, арслан Бүрэнтөгс нар хишиг тараан хурсан олныг хэсэгтээ л хуйлруулж орхисон юм.
Улсынхаа Ерөнхийлөгчөөс шинэ цолоо гарсан бөхчүүд баярын сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм. “Наадамчин олондоо болон Увс нутийнхаа ард түмэн, намайг дэмждэг нутгийн сайхан ах нартаа, ТЭЦ4 компанийн хамт олон, Алдар спорт хороо болон Олимп сургуулийнхан Сүхбат, Балжинням, Баянмөнх нарын аваргууддаа баярлалаа. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа хэмээн талархлын үгсийг Бүрэнтөгс арслан дамжуулсан юм. Харин Рагчаа гарьд “ Монгол түмэн маань аз хийморь өөдөө байж буян хишиг нь илүү их арвижаасай” хэмээлээ.
Шинээр төрсөн цолтнууд:
Улсын начин:
1. Б. Пүрэвсайхан. Ховд аймгийн Чандмань сумын харьяат. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 409-р анги, "Сүлд" спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх.
2. Р. Пүрэвдагва. Архангай аймгийн Булган сумын харьяат, Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, “Бөхбилэгт” дэвжээ, “Хера холдинг” компанийн бөх.
3. Ж.Амартүвшин. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх.
4. Б.Сугаржаргал. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар "Сүлд" спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Үйзэн тал” компанийн бөх.
Улсын харцага:
1. Т.Санчир. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат. Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0146-р анги, “Их Монголын хүчтэн” дэвжээ, "АПУ" компанийн бөх.
Улсын гарьд:
1. Д. Рагчаа. Архангай аймгийн Булган сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх
Улсын арслан:
1.П.Бүрэнтөгс. Увс аймгийн Давст сумын харьяат. Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо, “Олимп” дээд сургууль, “Увс нуур” дэвжээ, “Дулааны цахилгаан станц IV” компанийн бөх.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна