Олимпийн медальтанууд эх орондоо ирлээ


Алдрын оргил өөд бартаа бүхнийг туулж, дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигдсэн олимпийн тамирчдыг давж, дийлж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан олимпийн баатрууд өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөж, -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 73 кг-д хүрэл медалийн эзэн болсон ОУХМ С.Ням-Очир тэргүүтэй жүдогийн баг тамирчид өнөөдөр 06.00 цагт эх орондоо газардсан юм. БТСГ, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, хэвлэл, мэдээллийнхэн, спортод элэгтэй монголчуудаас гадна хамгийн эрхэм хүмүүс болох Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нарын гэр бүлийнхэн олимпийн баатруудаа угтан авсан юм.
Монгол Улсын олимпийн түүхэнд анхны хос медальтан болсон Н.Түвшинбаярын аав Т.Найдан, ээж Д.Цэнд-Аюуш, гэргий н.Оюунбилэг, өхөөрдөм хоёр хүү нь монгол түмний бахархал болсон хайртай хүү, халамжит хань, аавыгаа угтан авлаа.
Мөн олимпийн медальтныг төрүүлж өсгөсөн С.Ням-Очирын аав Сайнжаргал гуай, ээж Г.Пагма, бөхийн том удамтай, их спортын олон алдартан нэг дээвэр дороос төрсөн түүний гэр бүлийнхэн ирж, торгон агшныг нь хамт хуваалцсан юм.
Эх орондоо газардмагц сэтгүүлчидтэй уулзсан тэд нисэх буудлаас гараад гэр гэрийн зүг зорьсон. Лондонгийн олимпийн баатрууд байж, нутаг нэгтнүүддээ спортын цэнгэл, баяр бахдал мэдрүүлсэн тэднийг эх орон нь, элэг нэгтнүүд нь ийн угтаж авлаа.
-Аварга аа, хөлний бэртэл яаж байна вэ? Шинжилгээний хариу ямар гарсан бэ?
-Зооны аваргын төлөө Солонгосын бөхтэй барилдаж байхдаа дөчин хэдэн секунд өнгөрсний дараа өөрөө үүрч суухдаа зүүн хөлөө даруулаад бэртэл авсан. Тэр үед хамаг юм дууслаа л гэж бодож байлаа. Харин босч ирээд гишгэж үзэхэд болмоор юм шиг санагдаад. Тэгээд азаар ч гэх юм уу үнэлгээ авч хожсон. Тэрэндээ их баярласан л даа. Гэхдээ аваргын төлөө барилдаж чадахгүй нь гэж бодохоор шооконд орсон доо. Тэмцээн дуусаад олимпийн тосгоны эмнэлэгт үзуүлсэн. Бүр хөлний бэртлээр дагнасан эмч ирж үзэн, зураг аваад дотор талын шөрмөс нь сунаад, өвдөгний чагтан холбоос нь тасарчихсан байна гэсэн.Энд нь шууд хагалгаа хийлгэе гэсэн чинь дотор талын сунасан шөрмөсийг эдгэсний дараа мэс засал хийх шаардлагатай гэсэн. Түүнд нь багаар бодоход зургаан долоо хоног хэрэгтэй. Тэгэхээр хоёр сарын дараа мэс засал хийлгэх боломжтой юм билээ.
-Барилдах нь байтугай явахад ч хэцүү байхад гарч ирээд финалд барилдана гэдэг зоримог шийдвэр. Тухайн үед багш, дасгалжуулагч нар битгий барилд гэж зөвлөж байв уу? Та яагаад гарахаар шийдсэн юм бэ?
-Зарим нь бэртлээ улам сэдрээхийн нэмэр, дэмий гэж байсан л даа. Эмч нь ч гэсэн барилдсанаас болж илүү хүнд гэмтэх, артерийн судсаа ч гэмтээж магадгүй байсан, харин азаар гайгүй байна гэсэн. Ер нь олимпийн алтан медалийн төлөө барилдана гэдэг олдоход ховор мөч. Сүүлд барилдсан бол яах ч байсан юм билээ гэж харуусалтай үлдэж магадгүй. Тийм учраас барилдах шийдвэрийг өөрөө гаргасан л даа. Ямар ч байсан нэгэнт шийдсэн юм хийгээд үзье гэж бодсон. Гараад ямарваа нэг боломж хайсан боловч амжилтгүй болсон.
-Хэрвээ эрүүл байгаад барилдсан бол тэр Оросыг ялна гэдэгтээ зуун хувь иттэлтэй байв уу?
-Одоо бүх юм өнгөрсөн хойно тийм байсан бол гэж яриад яахав. Тамирчны хамгийн том дайсан нь бэртэл гэмтэл. Гэмтэл хэлж ирдэггүй. Болохгүй л байсан юм байлгүй дээ.
-Олимпийн барилдаануудаа дүгнээд яривал?
-Эхний тойргоос л өөртөө байгаа бүх боломжоо гаргаж барилдсан л даа. Бэлтгэл сургуулилалт сайн байсан. Хамт олон, багш нар, үндэсний шигшээ багийн алба, холбооны удирдлагууд, бэлтгэл хангалцсан бүх хүмүүс, миний төлөө зүтгэсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Энэ жил бэлтгэл сайтай байгаа нь анзаарагдаж байсан. Тиймээс Лондоны олимпод том зорилго тавьж ирсэн болов уу?
-Мэдээж олимпод оролцож байгаа хүн очоод зүгээр ялагдах биш, аль болох хичээж барилдахыг бодно. Оролцож байгаа бүх л хүн тийм бодолтой байгаа байх.
-Одоо таны сэтгэл санаа ямархуу байна?
-Сүүлийн хоёр жил байгаагүйгээрээ л тайван байна даа.
-Эхиий хоёр өдөр жүдочид тааруухан барилдахад хүнд байв уу?
-Хэцүү байсан л даа. Тэгээд С.Ням-Очир сайхан барилдаж, хүрэл медаль авсны дараа сэтгэл уужраад гоё болсон. Манайхны хувьд бэлтгэл сургуулилалт сайн байсан. Есөн хүн ирснээс хоёр нь медаль авч, хоёр.нь шагналт байрт орсон. Энэ бол боломжийн амжилт.
-Хөлөө гэмтээчнхээд үлдсэн хугацааг яаж давж туулсан бол?
-Тэр үед бие халуун байсан болоод ч тэр юм уу, өвдөлтийг арай бага мэдэрсэн л дээ. Тухайн үед барилдаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд байсан болохоор тэр бүгдийг давж туулсан байх.
-Та Монголын тамирчдын түүхэнд төрсөн анхны олимпийн аварга. Харин одоо олимпийн хос медальтай анхны тамирчин боллоо.
-Анхны алтан медалийг аваад ирэхэд дэмжиж, хайрлаж байсан Монголын ард түмнийхээ л ач буянаар дахиж медаль хүртлээ. Ард түмэндээ баярлалаа гэж хэлье
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна