Дарьбазар, Дүлзэн нар амьдрал дээр үй зайгүй найзууд явсан


20-Р ЗУУНЫ МОНГОЛЫН ШИЛДЭГ 10 КИНОНЫ НЭГ “АРДЫН ЭЛЧ”-ИЙГ 1959 ОНД БҮТЭЭСЭН
Энэ жил ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож байгаа билээ. Тэртээ 1921 оны үйл явдлыг харуулсан олон сайхан дэлгэцийн бүтээлүүд байдаг. Тэдний нэг бол Ч.Ойдовын зохиол “Ардын элч” кино билээ. Энэхүү киног 1959 онд “Монгол кино” нэгтгэл 9 бүлэгтэйгээр туурвижээ. “Ардын элч” кино нь 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд Монгол киног төлөөлөн оролцож, Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн эмэгтэй шилдэг дүрийг бүтээсний төлөө мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн түүнчлэн 2000 онд “Өнөөдөр” сониноос нэрлэсэн 20-р зууны Монголын 10 шилдэг киноны нэгээр шалгарсан удаатай. Ийнхүү өдгөө ч үзэгчдийн үзэх дуртай кино байсаар байгаа “Ардын элч”-ийн ерөнхий найруулагчаар Д.Жигжид, зураглаачаар О.Уртнасан, зураач Л. Махвал, хөгжмийн зохиолчоор Л.Мөрдорж нар ажилласан байна.
Гол дүрд: Ариунаа - Пүрэвийн Цэвэлсүрэн
Дарьбазар - Жамбалын Занабазар
Сүхбаатар - Зундуйн Галсанданзан
Дүлзэн - Бавуугийн Готов
Тулга - Ц.Доржсүрэн
Бадарч - Г.Дашпунцаг
Арвижих - Нямын Ёндонсамбуу
Цагааны генерал - К.Н.Рущев
Ноён - Аюушийн Пагам
Ийн олны хүч хөдөлмөрөөр бүтсэн энэ киноны жүжигчдэд үзэгчид одоо ч хайртай байдаг билээ. Тэдгээр авьяаслаг жүжигчдийн нэг бол Дарьбазар буюу Жамбалын Занабазар юм. Их урлагт насаараа зүтгэсэн энэ хүмүүн 1925 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт эгэл жирийн малчны гэр төрсөн ажээ. Өдгөөгийн урлагийн ахмадуудын л нэгэн адил тэрээр мэргэжлийн сургууль соёлыг дүүргээгүй гэдэг. Ёстой л өөрийн унаган авьяас, бор зүрхээрээ Монголын урлагт орж ирэн улмаар тэргүүн эгнээнд багтах хүртлээ ажиллаж чадсан эрхэм байсан юм. Ардын хувьсгалын жилүүдэд мэндэлсэн Занабазар хүү ийнхүү ардын хувьсгалын түүхийг өгүүлсэн “Ардын элч” кинонд санамсаргүй тохиолоор тоглосон нь ирээдүйн нэрт жүжигчин болохын эхлэл байсан гэлцдэг. 1959 онд Ардын жүжигчин, Төрийн шагналт, кино найруулагч Д.Жигжид “Ардын элч” кинондоо Монголын хоймор нутгаас төрсөн жирийн нэгэн эрийг сонгосон нь түүний хувьд авьяасын галыг дүрэлзүүлсэн хэрэг болжээ.
Ийнхүү “Ардын элч”-ийн Дарьбазараас эхлэх түүний уран бүтээлүүд “Тод магнай”-н Очир уяач, “Шинэ хотын гэрэл”-ийн өвгөн Балдан, “Эх бүрдийн домог”-ийн Мөнгөншагайгийн эцэг, “Нар хиртсэн жил”-ийн Гочоо заан, “Говийн зэрэглээ”-гийн усчин өвөө, “Тунгалаг тамир”-ын Өлзий өвгөн, “Ичээнд” нь киноны Балдандорж чекист, “Гологдсон хүүхэн”, “Загийн алим”, “Талын цуурай”, “Өндөр ээж”, “Тэнгэрийн амьтан” “Ач тус, атаа хорсол”, “Үүр цайхын өмнө”, “Байлдааны даалгавар”, “Хайрхан өндөр хаа байна” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд гол ба туслах дүрийг бүтээсэн юм. Засагт ханы хөх эрчүүлийг муу морь унадаггүй, муруй ташуур барьдаггүй, харгуй алдаж төөрдөггүй, харанхуй шөнөөс айдаггүй гэх нь бий. Тиймдээ ч Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны энэ эрхэм дуулчихдаг, жүжиглэчихдэг, ноцолдчихдог, бас ч үгүй ан хоморгонд нугасгүй, хээгүй, гүндүүгүй, наргианч нэгэн байсан гэдгийг түүнийг таних олон хүмүүс дуу нэгтэй дурсах нь юм билээ. Тэр багаасаа бөхийн хорхойтой нэгэн байсан төдийгүй овоо тахилгын наадмын үзүүр түрүүг ч хэд хэдэн удаа хүртэж байсан аж. Ж.Занабазар 1945 оны чөлөөлөх дайнд бас оролцож явсан манай ахмад дайчдын нэгэн.
1958 он. Цэргээс халагдаад Хөвсгөл аймгийн театрт ажиллаж байгаад Дуурь бүжгийн академик театрт иржээ. Ийнхүү хот бараадсан гэх. Дуурьт ирээд “Учиртай гурван толгой”, “Шарай голын гурван хаан”, “Севилийн үсчин” зэрэг гадна дотны олон дуурьт тоглосон юм. Түүний ажил амьдрал дуурийн театртай насаараа холбогддог ч бас дэлгэцийн урлагаас салгаж ойлгохын аргагүй юм.
“Ардын элч”-ийн Дарьбазар, Дүлзэн нар нөхөрлөх аргагүй хүмүүс. Энэ кинон дээр шүү дээ. Дүлзэнгийн атгаг муу санаа энэ тэр гээд л ярих нь энд илүүц биз ээ. Үзэгчид бараг л цээжээр мэдэх хойно. Харин амьдрал дээр тэд зүү орох зайгүй найзууд явсан гэдэг билээ. Нэг нутаг усны бас нэг байгууллагад данстай явсан тэд жаргал зовлонгоо хуваалцсан салшгүй андууд явсан ажээ. Занабазар дуучин Паламтай ч дотны найзууд явсан гэх. Улаан Ява мотоцикль дээрээ Палам хоёулаа сундлаад хотын зүүн хойд зүг рүү гарна аа. Ирэхдээ тарвага ганзагалачихсан их л маадгар ирдэг байсан гэдэг.
Тэрээр найман хүүхэдтэй өнөр өтгөн өрхийн тэргүүн явсан юм. Түүний эхнэр Ч.Лхамжав эрүүл мэндийн байгууллагад насаараа ажилласан буурай байсан билээ. Харамсалтай одоо тэд байхгүй. Гэсэн ч бүтээсэн дүрээрээр мөнхөд амьд оршсоор л байх болно. Дөрвөн хүү, дөрвөн охиноос нь удам дагасан хүн хараахан гараагүй юм билээ. Жолооч, зураач, геофизикч, эмч эдэн дунд бий. Гэхдээ дунд охин Эрдэнэцэцэг нь “Байлдааны даалгавар”, бага хүү Энхбаатар нь “Уулзалт” кинонд жижиг дүр бүтээсэн удаатай.
Ийм л нэгэн эгэл атлаа хийсэн бүтээсэн юмтай баян эрхмийн тухай өгүүлэхийг хүссэн хэрэг. Удахгүй наадам болно. Бидний танил эрхэм өнөө л мөнхийн залуу 34 настайгаа урилгагүй ч нэг тийм сэтгэлд зөөлөн бас зөөлөн гуниг төрүүлэнхэн ирнэ. “Ардын элч”-ээ гэж.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна