Урианхай сурын Хүндэт мэргэн Ж.Алтангэрэл: Би тавин жил харваж байна


-Баруун бүсийн даншиг наадмаар Урианхай сурын хүндэт мэргэн цолыг хүртлээ. Таны сэтгэгдлийг сонсъё?
-Сэтгэл их өндөр байна. Би 20 наснаасаа эхэлж харвасан. Одоо 72 насыг зооглож байна гэхээр 50 жил харважээ. Олон жил тасралтгүй харвасан хичээл зүтгэлийг минь үнэлж “Хүндэт мэргэн” цолыг хүртээсэнд их баяртай байна даа. Даншиг наадмаар харвана гэж бодож байсан ч даралт ихсээд чадсангүй. Нас өндөр болохоор бас хэцүү юм.
-Та удам дагасан харваач уу?
-Тиймээ. Миний аав, ах нар харвадаг хүмүүс байлаа. Би Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн л дээ. Хадам ах маань спортын мастер Жанчивдорж гэж хүн байлаа. Улсын Хошой мэргэн Хонгор манай хамаатан. Ер нь манай урианхайчууд хүүхэд хөгшид гэлтгүй бүгд л хавчаахай барьж үзсэн хүмүүс байдаг. Миний залуу үеийн сайхан сайхан харваачид өнөө даанч их цөөрсөн байна. Насан, Цэгмэд, Нааяа гэсэн дөрвөн өвгөн л байна даа. Тэд маань харвахгүй юм. Баян-өлгийд ахмад харваач гэхлээр би л байх шив дээ.
-Таны залуу үеийн харваа одоогийн харваа хоёрт ямар ялгаа байна вэ?
-Ялгаа байлгүй яахав. Манай урианхайчууд эвэр нум хэрэглэж байсангүй. Модон хавчаахай нумаар харвадаг байлаа. Одоо бол хаа сайгүй л эвэр нум хэрэглэж байна. Гэхдээ эвэр нум сайн. Ямаахай нум ч гэж байна.
-Таныг Бугат сумынхаа сурын хөгжилд нэлээд санаа зовнидог гэж сонссон л доо?
- Тиймээ. Нэг л ахицтай урагшилж өгөхгүй байгаа юм. Бугат сумын сурыг хөгжүүлэхэд залуусын оролцоо маш их хэрэгтэй байна. Мөн нум сумжуулах асуудлыг хамгийн түрүүнд авч хэлэлцэх нь зүйтэй. Залуус маань жаахан хойрголоод байх шиг. Уул нь нэг зохион байгуулалтанд ороод, бэлтгэлээ тогтмол хийгээд, уралдаан наадамд яваад байвал хөгжих нь хурдан болов уу гэж би боддог юм.
-Та урианхай сураас гадна буриад, халх харваагаар харвадаг уу? Энд тэндхийн наадамд хэр их явж байсан бэ?
-Буриад сураар харвадаг юм. Нас өндөр болоод халх сур харвахад хэцүү болжээ. Би нэг их наадамд явж байгаагүй. Аймаг сумынхаа наадмуудыг бол алгасахгүй ордог шүү. Хавар Бугат сумын харваанд алтан медаль авсан. Дараа нь аймгийн ахмадын харваанд медаль авсан.
-Шавь нар хэр амжилт үзүүлж байна?
-Шавь нар бий. Бугат суманд Үнэнхүү гэж шавь маань сайн харваж байгаа. Залуустай мэддэг чаддагаа хуваалцах сайхан байдаг юм.
-Та 72 настай гэхэд их ануухан харагдаж байна. Сур харвасны ач гэж хэлж болох уу?
-Тийм шүү. Хэдий 70 гарсан ч бие хөнгөн дажгүй л байна. Эрүүл агаарт байнгын хөдөлгөөнд байсны ач тус байхаа. Сурын спорт бол хүнийг хүн шиг төлөвшүүлдэг, эрүүл мэндэд дээд зэргээр тустай. Би долоон хүүхэдтэй. Зургаан охин ганц хүүтэй хүн л дээ. Хүүхдүүдээ харвуулах л гэдэг юм. Охин хүүхдүүд үр хүүхэд гаргаад сураар хичээллэж амжихгүй бололтой. Хүүгээ л харвуулж байна даа.
-Урианхай сурын гол онцлог юу байдаг юм болоо?
-Манай урианхай суранд ёс болчихсон нэг зүйл байдаг юм. Тэр нь цагаан сарын дараа айл хотлоороо нэгнийдээ очиж харвадаг ёстой. Нэг ёсондоо сум тавьж тэр жилийнхээ гай барцдыг арилгаж байгаа үйл юм. Нэг хүнд хоёр чих/бөөрөнхий сур/ байлаа гэхэд түүнийгээ аваад айлд очдог. Хот айлууд нэгдээд хоёр баг болон талцаж, ахлагчаа сонгоно. Ахлагч нар нь доод талынхаа хоёр хүнийг сонгоно. Тэр хоёр хүнийг бахлуур гэж нэрлэдэг юм. Бахлуурууд хүмүүсээ удирдаад харваж эхэлнэ. Маргааш нь дараагийн айлдаа очиж харвадаг. Аваачих айл нь тамхиа өгөөд “Маргааш манайд ирээрэй” гэж ёс төртэй зална. Айлд очихдоо тэнд байгаа огт нум сум бариагүй хүүхдүүдийг харвуулдаг уламжлалтай. Ингэснээрээ хүүхдүүдээ сурын спортын анхны мэдэгдэхүүнтэй болгож байгаа хэрэг.
-Ийм учиртай болоод урианхай хүн бүр харвадаг юм байна?
-Тиймээ. Залуу үеэ суранд оруулах бодлогын чанартай наадгай юм шүү дээ. Нийтээрээ харвадаг нийтийн спорт юм. Тэр жил Бугын голд 58 айлд харвасныг би санадаг юм. Одоо цөөхөн айл байдаг ч уламжлал болгон харвасаар байгаа юм. Хавар болохоор л чихээ олж авна даа. Урин дулаан цаг ирэхлээр шинээр ургаж байгаа өвс ногоогоо гэмтээхгүй гээд харвахаа болидог. Нэг ёсондоо байгаль дэлхийгээ хайрлаж байгаа юм л даа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Олон сайн харваач төрүүлээрэй.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна