Баруун бүсийн даншиг наадмын сур харваа


“Их хурд-2012” баруун бүсийн даншиг наадмын сурын харваа 07-р сарын 28-29-ны өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд үндэсний сурын харваа, урианхай сурын харваа, хүүхдийн сурын харваа гэсэн төрлүүдээр явагдсан юм. Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд 160 гаруй харваачид цэц мэргээ сорьж 40 сум тавьснаас МУ-ын мэргэн Б.Баярсайхан, Спортын мастер Х.Бямбажав нар 31 сумаар товх харван МУ-ын мэргэн Б.Баярсайхан түрүүлсэн билээ. Энэ жилийн улсын баяр наадмын урианхай сурын харваанд түрүүлсэн МУ-ын мэргэн М.Батгэрэл 30 сум онож гуравдугаар байранд шалгарсан бол 29 сумаар Спортын мастер Ч.Ганхүү удаалсан. 28 сумаар спортын мастер Х.Алтансум айргийн тавд шалгарсан юм.
Үндэсний сурын эмэгтэй төрөлд 16 харваач эрхий мэргээ сорьсноос Ховд аймгийн залуу харваач Х.Номинчимэг түрүүлж, Говь-Алтай аймгийн харъяат С.Оюун-Эрдэнэ удаалж, гуравдугаар байрыг Говь-Алтай аймгийн харваач С.Мөнгөнчимэг авлаа. Удаах байруудад Баян-Өлгий аймгийн харваач С.Нансалмаа, Ховд аймгийн харваач Б.Уранчимэг нар орж баруун бүсийн даншиг наадмыг чимсэн юм.
Урианхай сурын харваанд 200 харваачид цэц мэргээ сорьж 30 сум тавьснаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат харваач Спортын мастер Х.Галхүү 25 онож түрүүлсэн билээ. Хоёрдугаар байранд Спортын мастер Х.Галхүүтэй 25 оноогоор товх харвасан Спортын мастер З.Нямсүрэн орсон юм. Залуу харваач н.Эрдэнэшиш, спортын дэд мастер Ж.Бямбадорж, залуу харваач Б.Цогбадрах нар 24 сумаар оноо тэнцэн товх харвасан нь урианхай сурын харваачид эн тэнцүүхэн хүчтэй, цэц мэргэн болохоо харууллаа.
Хүүхдийн харваа нь эр, эм гэсэн хоёр төрлөөр явагдсан бөгөөд эрэгтэй төрөлд 27 тамирчин ур чадвар, авъяас билгээ уралдуулан харвасан бол эмэгтэй төрөлд 18 тамирчин цэц мэргээ сорьлоо. Эрэгтэй хүүхдийн харваанд 32 сум тавьснаас Б.Тэнгисболд 26 онож түрүүлсэн юм. Н.Алтантулга 22 сум онож хоёрт орсон бол гуравдугаар байранд Ж.Энхсаруул 19 сум онож орсон билээ. Эмэгтэй хүүхдийн харваанд Баян-Өлгий аймгийн харъяат н.Болорчулуун түрүүлж, мөн аймгийн харъяат Д.Алтанцэцэг удаалж, гуравдугаар байранд Д.Нарангарав орсон юм.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна